Зураг

Шинжаан Уйгарт үймээн үргэлжилж байна

Шинжаан Уйгарын автономит тойргийн төв Урумчи хотод олныг хамарсан үймээн самуун дэгдээд байна. Энэ сарын 5-ны өдөр Хятадын хамгийн олон хүнтэй ястан болох хань болон үндэстний цөөнх уйгаруудын дунд мөргөлдөөн гарч албан ёсны тоогоор 156 хүн амь насаа алдаж 800 гаруй хүн гэмтэл авсан бөгөөд дараа өдөр нь энэ асуудлыг хяналтад авч, үймээнийг зогсоолоо хэмээн тус тойргийн удирдлагууд мэдэгдсэн юм.
Мөн энэ үйл явдлын оролцогч болох 1434 хүнийг баривчлан саатуулжээ.
Гэтэл хоёр хоногийн өмнө үүссэн эмх замбараагүй байдал мягмар гарагт дахин давтагдаж Урумчи хотын гудамжнаа 200 гаруй хүн жагсаал хийжээ. Хятадын удирдлагууд энэхүү үймээний буруутнаар АНУ-д оршин суудаг Дэлхийн уйгаруудын холбооны тэргүүн Ребия Кадирыг нэрлэж байна.
Шинжаан уйгарын автономит тойрог нь Хятадаас салан тусгаарлахаар хэдэн зуун дамжин тэмцэж байгаа ч ямар нэг үр дүнд хүрээгүй.
Уйгаруудын лалын тусгаар тогтносон улсыг байгуулах зорилготой "Дорнод Туркистаны лалын хөдөлгөөн" нэртэй бүлэглэлийн гишүүд өнгөрсөн жил Бээжингийн олимпийн өмнө Шинжаан уйгарын цагдаагийн газар руу халдаж 17 хүний аминд хүрсэн юм.
Энэхүү халдлагыг зохион байгуулсан дээрх хөдөлгөөний хоёр гишүүнийг энэ оны дөрөвдүгээр сард цаазаар авсан ажээ.

Нострадамус Монголын тухай
НострадамусНайзаас минь мэйл иржээ. Унштал, "Саяхан Ватиканы архив зарим нууц материалуудаа ил болгожээ. Тэнд танай Монголын тухай хэдэн өгүүлбэр байхаар нь чамд явууллаа" гэжээ. Тэгээд тэрийг нь орчуулаад үзтэл, "Монголд түшмэгийн үйлдвэр ихэд хөгжмүй. Ихэд тархмуй. Их үймээн дэгдмүй. 2028 он болой" гэсэн байв.
"Нострадамус Монголын тухай" цааш унших »
Secret буюу Нууц

Secret буюу Нууц хэмээх энэ кино надад маш их таалагдсан юм.Tj5.org дээрээс орууллаа. Мөн Монгол хэл дээр байгаа шүү...

Үзэх бол энд дар

СОХОР ЗООСНЫ ДУУЛЬ
Нэгэн баян эзэн байжээ. Ганц хүүтэй, хүү нь ажилгүй, эрхийн тэнэг юмсанж. Ингээд хүүгээ бага дээр нь засаж авахаар шийдэн өөрийн танил нэгэн баянд зарцлуулахаар өгч гэнэ дээ. Өгөхдөө нөгөө баян эзэнд:
- За чи миний хүүгээр яг нэг жил ажил хийлгэ. Ажлын хөлсөнд нь сохор зоос байхад л болно гэж гэнэ.
"СОХОР ЗООСНЫ ДУУЛЬ" цааш унших »
Монгол улсын далбаа

Энэ бидний бахарал

Youtube гээс бичлэг оруулах

http://blog.banjig.net/help.php?what=help&help=164

Энэ хаягаар орж үзнэ үү. Болдийн блогоос

Монгол клип

Интернэтээр төлбөргүй ярьцгаая
"Бүх дэлхий даяараа төлбөргүй ярьж болно" гэсэн уриатай Skype Technologies компаний "Skype" програмыг мэдэхгүй хүн цөөн байх. Энэхүү програмын тусламжтайгаар интернетээр хоёр компьютерын хооронд ярих бас чаатлах, файл солилцох, телефон хурал хийх, компьютераас гар утас руу дуудлага хийх, гар утаснаас компьютер луу мөн дуудлага хийх зэрэг маш өргөн боломжтой байдаг.
"Интернэтээр төлбөргүй ярьцгаая" цааш унших »
Интернэтийн орчинд Монгол хэлээр бичицгээе
Миний блог bblog.mn-ний хамгийн анхны блогийн нэг боловч бичлэг нэмэлгүй өдийг хүрлээ. Харин одооноос бага ч гэсэн бичлэг нэмж байнаа. Блог дээрээ юу бичихээ бодож байгаад юутай ч нилээд дээр Banjig.Net-ийн Сургалт гэсэн жижиг салбарт бичиж байсан жижиг хичээлүүдээс оруулахаар шийдлээ. Хэн нэгэнд нь хэрэг болох байх гэж найдаж байна.
"Интернэтийн орчинд Монгол хэлээр бичицгээе" цааш унших »
Хахуультай тэмцэхэд халаасгүй өмд нэмэртэй

Балба улсын нийслэлийн Катманду хотын олон улсын нисэх буудлын удирдлага бүх ажилтандаа халаасгүй өмд өгөхөөр шийдвэрлэжээ. Ингэснээр нисэх буудлын захиргаа хахууль болон хууль бус хураамж авахтай тэмцэх бодолтой байгаа гэнэ. Хэрэв халаас байхгүй бол нэхэж авсан мөнгөө нуухад хэцүү байх болно гэж нэгэн албан хаагч өгүүлсэн байна. Катмандугийн нисэх буудлын талаар зорчигчид өч төчнөөн санал гомдол гаргасантай холбогдуулан энэ арга хэмжээг авсан байна. Тус орны Иргэний агаарын таэврийн яамнаас тусгай шалгалт нууцаар явуулсны дараа шинэ загварын халаасгүй дүрэмт хувцас бий болгохоор шийдвэрлэжээ.

(Нийт: 12)